МАН-ын Удирдах зөвлөлөөс:
- Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,
- Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн
- Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа
- Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг дэвшүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа шинэ сайд нар тангараг өргөв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, уламжлалаа дээдлэн, Үндсэн хуулийг сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн тангараг уншив.
Үүний дараа Монгол Улсын төрийн дууллыг эгшиглуулж, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.