“Монголд зочлох жил”-ээр 2023, 2024, 2025 оныг зарласантай холбогдуулан Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mnсистемээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.
Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж байна.
Визийн шаардлагаас чөлөөлсөн улс орнуудын жагсаалт:
Бүгд Найрамдах Австри Улс | |
Бельгийн Хаант Улс | |
Унгар Улс | |
Бүгд Найрамдах Грек Улс | |
Данийн Хаант Улс | |
Испанийн Хаант Улс | |
Бүгд Найрамдах Итали Улс | |
Бүгд Найрамдах Латви Улс | |
Бүгд Найрамдах Литва Улс | |
Лихтенштайны Хаант Улс | |
Люксембургийн Их Гүнт Улс | |
Бүгд Найрамдах Мальт Улс | |
Нидерландын Хаант Улс | |
Бүгд Найрамдах Польш Улс | |
Бүгд Найрамдах Португал Улс | |
Бүгд Найрамдах Словак Улс | |
Бүгд Найрамдах Словени Улс | |
Бүгд Найрамдах Финланд Улс | |
Бүгд Найрамдах Франц Улс | |
Бүгд Найрамдах Хорват Улс | |
Бүгд Найрамдах Чех Улс | |
Шведийн Хаант Улс | |
Бүгд Найрамдах Эстони Улс | |
Норвегийн Хаант Улс | |
Бүгд Найрамдах Исланд Улс | |
Швейцарын Холбооны Улс | |
Бүгд Найрамдах Болгар Улс | |
Бүгд Найрамдах Ирланд Улс | |
Бүгд Найрамдах Кипр Улс | |
Румын Улс | |
Монакогийн Хаант Улс | |
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс | |
Австралийн Холбооны Улс | |
Шинэ Зеланд Улс |