Орос түүхэндээ байгаагүй сүрлэг Тэнгисийн цэргийн парад хийлээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Тэнгисийн цэргийн флотын ойг тохиолдуулан Санкт-Петербург хотод парад хүлээн авлаа. Орос даяар Тэнгисийн цэргийн флотын жагсаал явагдсан бөгөөд гол парад Санкт-Петербург хотод болжээ. Энэ парадад Балтын болон Хар далай, Умард, Каспи, Номхон далайн флотын 40 гаруй байлдааны хөлөг онгоц, шумбагч оролцов. Оросын түүхэнд байгаагүй өргөн, цар хүрээтэй сүрлэг парадыг дээрхи бичлэгээр хүлээн авна уу.