Мисс, загвар өмсөгч С.Сарнай тал бүрийн авъяастай бүсгүй аж. Тэр сайн загвар өмсөгч төдийгүй чадварлаг дуучин, бүжигчин, жүжигчин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцож харуулсан. Тэгвэл авъяаслаг бүсгүй маань өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
С.Сарнай Monroze брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнээ тун удахгүй охид, бүсгүйчүүдэд танилцуулах бөгөөд Япон улсад үйлдвэрлэсэн байна.
Monroze брэнд гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна АНУ-д үйлдвэрлэсэн галбиржуулагч бүсийг худалдаанд гаргахад бэлэн болсон бөгөөд цаашид хувцас, загварын чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгаа аж.