Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна.
Тус шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. "Тус жилийн хүрээнд таван чиглэлийн үйл ажиллагаа
Нэгдүгээрт, Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг бататгах үүднээс хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Хоёрдугаарт, “Шүүр” ажиллагааг явуулна. Улстөрд нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө. Авлигын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүний эрхийн зөрчил дутагдал гаргалгүйгээр илүү тодорхой болгоно гэсэн үг. Мөн төрийн өмчит компанид ажилладаг нэрийн дор ямар нэг бизнесгүй хэрнээ олон тэрбум төгрөгийн орон сууц, автомашины хэрэглээтэй албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх ажлыг энэ онд зохион байгуулна.
Гуравдугаарт, “Шувуу” ажиллагаа авлига, албан тушаалын гэмт хэргээс оргосон зайлсан гадаадад амьдарч буй төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан албан тушаалтнуудыг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд зохих журам, хэлэлцээрийн хүрээнд эх оронд нь авчирна. Дөрөвдүгээрт, Шилжүүлэн авах үйл ажиллагаа буюу хилийн чанадад байршуулсан хууль бус хөрөнгө орлогыг буцаан авчрах үйл ажиллагааг явуулна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгийг улсын орлого болгож, хамгийн хэрэгцээтэй салбарт зарцуулна. Улсын орлого болгох уу эсвэл зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах уу гэдгийг илүү тодорхой болгоно.
Тавдугаарт, Шилэн" ажиллагаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын томилгоог энэ онд багтаан сольж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмаар томилно. Мөн компани бүрд гадаадын менежментийн багийн ажиллуулахад анхаарч ажиллахаар боллоо. Төрийн зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулна. Түүнчлэн улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод, шилэн болгоно. Тэрбээр мөн үеэр хэлэхдээ "Авлигаас ангижирсан олон улсын жишгээс харахад, тухайн улс орны Засгийн газар авлигатай хийх тэмцэлтэй хийх хүсэл эрмэлзэл байна уу, хоёрдугаарт авлигатай хийх ажиллагааг иргэд нийт дэмжиж байна уу, гуравдугаарт чадварлаг хууль сахиулах тогтолцоо тус оронд байна уу гэдгээс ихээхэн хамааралтай" гэлээ.