асгийн газрын 2022 оны тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав.
Дуудлага худалдаагаар экспортод гаргах 5 багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан бөгөөд дуудлагаар дуудах үнэ 0.28 хувиар нэмэгджээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр 1 тн нүүрсийг 179,1 ам.доллароор борлуулсан байна.
Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш 10.00 цагт болох юм.
Нүүрс арилжсан мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо | 2023-02-09 10:00 |
Нүүрс худалдагч этгээдийн нэр | “Эрдэнэс Тавантолгой” ХК |
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг | Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв |
Захиалгын бүртгэлийн дугаар | 23/01-СО |
Дуудах доод үнэ, валютын төрөл | 178.60 ам.доллар /тн |
Хэлцэл хийгдсэн үнэ | 179.10 ам.доллар/тн |
Гэрээний нийт үнийн дүн | 5,731,200 ам.доллар |
Хэлцлийн дугаар | 2023.02.09-01 |
Үнийн өсөлтийн хувь | 0.28 хувь |
Арилжсан нүүрсний багцын тоо | 5 |
Арилжсан нүүрсний төрөл, ангилал | Хатуу коксжих |
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт | Ash (db): 14.49 (-2.3; +2.1) Total moisture (ar): 4.2 (-1.3; +1.5) Volatile (daf): 25.27 (-0.7; +1.0) Total sulphur (db): 1.18 (-0.3; +0.5) G-index (5:1): 81 (-8.0; +5.0)CSN: 6.5 (-0.5; +0.5) |
Худалдан авагчийн оршин байгаа улс | БНХАУ |