Улсын дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэв

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргад Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. Тус хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг институци бөгөөд 330 гаруй гишүүнтэй.

Ийнхүү Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулснаар 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн удирдлагын асуудал ийнхүү шийдэгдэж, нэг талдаа гарах боломж бүрдлээ.