“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгын II дахь шат Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 оролцогч оролцож байна.
Тус Зөвлөлдөх уулзалтаар улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөж, шийдэлд хүрэх юм.