Хөгжлийн банк нэг их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээлийг барагдуулжээ

Монгол Улсын Хөгжлийн банк он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 1,113.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулаад байна. Үүнээс:

  • 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,
  • 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.

Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаагаад байна. Үүнээс 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгджээ.

Хөгжлийн банк энэ оны 2 дугаар сарын 27-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн, 71 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.