Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80.0 хувийг зарцуулаад байна.
Малчид өнгөрсөн намар 1.1 сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл, 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир, шүү бэлтгээд байсан юм.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээлийг нэмж татан авч, өвсний 74, тэжээлийн 66 хувийг зарцуулжээ. Одоогоор 7.2 мянган тонн өвс, 4.0 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээлэв.