Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр өнөө шөнө, Дорнодын өмнөд хэсгээр маргааш өдөр цасан шуурга шуурна.
Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр өнөө шөнө, Дорноговийн нутгаар маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Нутгийн зүүн хагаст өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.
2023 оны 3 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2.-26 градус, өдөртөө -7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан байна.