Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-26-нд болно. Уг тэмцээнд Монгол Улсаас 8 жинд оролцохоор болжээ. Тухайлбал:
48 кг Л.Алтанцэцэг /Аврагч/
50 кг Б.Мөнгөнсаран /Хангарьд/
52 кг О.Есүгэн /Аврагч/
54 кг М.Энхжаргал /Алдар/
57 кг М.Номуун /Хангарьд/
60 кг Т.Номин- Эрдэнэ /Хилчин/
63 кг У.Шинэцэцэг /Аврагч/
67 кг М.Цэцэгдарь /Хангарьд/
Тамирчид, дасгалжуулагчдын хамт Энэтхэгийг зорьсон байна. Тэмцээний шагналын сан 2,4 сая ам.доллар бөгөөд алтан медаль хүртсэн тамирчин 100,000, мөнгөн медаль хүртвэл 50,000, хүрэл медаль хүрсэн тохиолдолд 25,000 ам.доллароор тус бүр шагнуулах юм байна.