Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцжээ.
Улмаар УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүлсэн байна. Ингэснээр ойрын өдрүүдэд уг асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэн чөлөөлсөний дараа Ерөнхий сайд захирамжаа гаргаж баталгаажуулна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ хэллээ.