Төрийн албаны данхгар байдал төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн албанд шинэчлэл хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 хувийг төрийн албан хаагч бүрдүүлж байна. Олон улсын жишгээр энэхүү тоог 15 хувьд барьдаг. Өөрөөр хэлбэл, эл үзүүлэлтийг 3-4 хувиар хэтрүүлсэн байна. Иймд Засгийн газар цаашид 15 хувийн хязгаарлалтыг тогтооно.
Мөн олон улсын жишигт төсвийн зардлыг 30 хувьд барьж байвал хэвийн түвшин хэмээн тооцдог. Одоогийн байдлаар төсвийн зардал 37 хувьтай байна. Иймд ирэх оны төсвийг төлөвлөхдөө эл түвшинг 30 хувьд барина” гэлээ.