Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, Бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй УИХ, БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар зэрэг байгууллагын төлөөлөл өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагт буюу өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг гамин цэргүүдээс чөлөөлсөн бөгөөд энэ өдөр Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүссэн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ.