Монголд болох Олон улсын тогооч нарын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тогоочийн сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ. Тодруулбал, Монголд анх удаа зохиогдох "Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээнд 38 орны тогоочид ирнэ. Тэмцээн 2017 оны есдүгээр сарын дөрөвнөөс наймны хооронд Corporate-д болно. Олон улсын тэмцээнийг Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын Кулинарийн холбоо, Дэлхийн тогоочдын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Төв Азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ,АНУ, БНСУ, Итали,Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцари, Киргизстан, Казазстан, Узбекстан зэрэг орноос оролцохоо илэрхийлээд байна. Энэхүү 38 орны тогооч нартай эх орныхоо нэрийн өмнөөс оролцох тогооч шалгаруулах улсын аваргаа тодруулахаар зэхэж байна. Монгол хоолны соёлыг түгээж чадах чадварлаг тогооч бүрийн өмнө уг шалгаруулалт нээлттэй юм гэж Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр хэллээ. . Энэхүү арга хэмжээнд олон улсын 20 шүүгч ажиллана. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, импортлогчид, 21 аймгийн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл оролцоно.