Засгийн газраас Дорнод аймагт олон тооны зээр үхсэн зэрэг шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажиллуулж эхэлжээ.
Ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар орсон байна.
Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнтэй яаралтай ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Үүнд:
-Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг багтжээ. Энэхүү ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, судалгаа шинжилгээ хийж, танилцуулах аж.