ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны хүрээнд эхний ээлжид хууль бусаар төрийн албанд томилогдсон албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хөндөж байгаа. Хоёрдугаарт, тус ажиллагааны хүрээнд хамрагдалгүй хийдэл гаргаж, үлдсэн хэсэгт хариуцлага тооцох ажлыг төрийн албан хаагч, иргэдийн мэдээлэлд тулгуурлан зохион байгуулна" гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, "Уг ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлсэн бол эрхийг нь сэргээх ажлыг орхигдуулахгүй. Одоогийн байдлаар, улстөрчдийн зүгээс энэхүү ажил нь ардчилалтай эсэх дээр санал ирүүлж буй. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчдын зүгээс гомдол саналаа ирүүлсээр байгаа. МАН-ын үндсэн эрх ашиг бол төрийг авлигагүй, эрүүл тунгалагшуулах явдал гэдгийг энэ үеэр онцлон хэлж байна.
Мөн Төсвийн тухай хуульд тэтгэвэр авч буй иргэдийг төрөөс давхар цалинжуулахгүй байхаар заасан. Өнөөдрийн байдлаар 6161 хүн төрөөс давхар цалинжиж байгаа хэрнээ тэтгэвэр авч байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр иргэдийг өнөөг хүртэл төсвөөс цалинжуулахад 7.5 тэрбум буюу нэг жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин олгосон байна. Цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинжуулсан байдлыг авч үзвэл, 250 сая төгрөг зарцуулсан байна. Гэхдээ тэдгээр иргэдийг хууль зөрчин ажиллаж буй гэж үзэх нь учир дутагдалтай тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллах болно” гэв.