Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтсон аж.
Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилсон байна. Мөн зарим Элчин сайдын томилолтын хугацаа дууссан тул эгүүлэн татахаар болжээ.