Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2023 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 5 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8+13 градус, өдөртөө +22+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0+5 градус, өдөртөө +16+21 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.