Шадар сайд У.Хүрэлсүх намайг хүн хөнөөх гэж байна хэмээн АТГ, Тагнуулын ерөнхий газар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороонд хандан 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр баталсан мэдэгдэл хийгээд байна. Учир нь тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно” хэмээн мэдэгджээ. Тиймээс энэ асуудал удахгүй нэг тийшээ шийдэгдэх бололтой.