Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр элчин сайдыг эгүүлэн татахаар УИХ-тай зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” хэмээсэн байдаг. Харин энэхүү албан бичгийг УИХ хүлээж авахгүй хэмээн нэлээн маргаан дэгдээд байгаа. Тэгвэл С.Баяр "архаг" улстөрчийн шийр зааж буй бололтой. Учир нь тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар сошиал ертөнцөөр шуугиж эхлээд байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гарсан хүсэлтэдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээо ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төроийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай байсан гэнэ.