380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах 474 хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийв.

Үүнээс 380 хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна. Иймд эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.