Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд:

Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.