У.Хүрэлсүх:Ж.Эрдэнэбат цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй

Шадар сайд У.Хүрэлсүх албан ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.  Тэрбээр өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны  зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Тан явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улстөр бизнесийн цөөн хэдэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг, үнэлж зарсан хэргийг хайцаалж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний авулгүй байдалд харшилж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтарч ажиллахаас татгазлаж, Монгол Улсын Засгий газрын гишүүн, Шадар сайдар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.

Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.

Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашидч тэмцэх болно" гэсэн байна. Тиймээс хуулийн дагаа У.Хүрэлсүхийн хүсэлтийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-аар оруулснаар олонхийн саналаар албан тушаалаас нь чөлөөлөх нь цаг хугацааны асуудал болоод байна.