Ж.Бат-Эрдэнэ: Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Засгийн газрын амлалтыг сануулж, улстөржих ажлаа зогсоож, үндсэн ажлаа хийхийг санууллаа. Тэрбээр Ерөнхий сайдтай уулзсан талаараа “Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл буюу иргэд орлогоиой байх талын зүйлүүд хаягдаж явж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Тэр том бүтээн байгуулалтууд бол олон жилийн хугацаанд төлөвлөгөөний дагуу хийгдээд явна. Одоо төсвийг тодотголыг батлах гэж байгаа. Тиймээс энэ удаагийн төсөвт өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд төсөвт мөнгө суулгах шаардлагатай байна гэдгийг Ерөнхий сайдад хэллээ” гэв.

Түүний энэхүү мэдээллийн дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрыг оцруулахаар  нэлээн олон гишүүн гарын үсэг зураад байгаа гэсэн та гарын үсэг зурсан уу?

Ж.Бат-Эрдэнэ:Угаасаа намыг дарга намын даргын албан тушаалаа өгөх шийдвэр гарчихсан байгаа. Асуудал ирэх аравдугаар сард намын Их хурлаар шийдэгдэх болно. Сонгууль дуусчихлаа. Тиймээс энэ улстөржилтөөсөө түр завсарлагаа аваад, төсвийн тодотгол хийх гэж байгаа энэ цаг үед бид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрийн хувьд улстөржилтийн асуудал хоёрдугаар асуудал байх гэж бодож байгаа. Гэхдээ би Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураагүй.

-Тэгвэл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байна уу?

-Засгийн газрын ажлыг дүгнэлтийг гаргах хэрэгтэй. Энэ дүгнэлт МАН-ын Их хурал дээр гарна. Учир нь энэ намаас Засгийн газрыг байгуулсан шүү дээ. Тиймээс тэр хурал дээр Засгийн газрын ажиллаж чадаж байгаа эсэхийг хэлэлцэх учиртай.