Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр нийслэлийн удирдлага ажиллаж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Сэлбэ голын үерт өртсөн байршилд хийж буй цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:
-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны энэ байршилд 53 барилга байгууламж бий. Үүнээс 19 байгууламжийг бүрэн цэвэрлэсэн. Гэхдээ хөрсний усны түвшин буугаагүй учир зарим нэг хүндрэл учирч байна. Нийтийн зориулалтын 28 орон сууц байдаг. Эдгээрт цахилгаан холбох асуудал тулгамдаж буй. Гэхдээ мэргэжлийн байгууллага үзлэг хийгээд, аюулгүйн дүгнэлт гаргасны дараа цахилгаан холбоно хэмээлээ.