“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа одоогоор 23 байршилд гараад байна.
Эдгээр байршилд нийт 770 гаруй тонн хүнсний ногоог борлуулж, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Хотын дарга хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхийг нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг болгов.