“Авирагч сэтгүүлч-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос өнөөдөр сэтгүүлчдийн дунд Спорт авиралтын “Авирагч сэтгүүлч 2017” нээлттэй тэмцээн зохион байгуулллаа.

Энэхүү тэмцээнд Өнөөдөр, Өдрийн сонин, Засгийн газрын мэдээ сонин, Боловсрол, ETV, Масс агентлаг, emegteichuud.mn, zindaa.mn, times.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 19 тамирчин оролцож, авхаалж самбаа, эр зоригоо сорилоо.

Ийнхүү тэмцээний эрэгтэй төрөлд МУИС-ийн Спортын сэтгүүлчийн дөрөвдүгээр курсын оюутан Э.Сайнбилэг тэргүүлж, “GoGo” цахим хуудасны Технологийн албаны захирал Э.Баярмагнай удаалав. Харин zindaa.mn цахим хуудасны веб хөгжүүлэгч Ц.Одгарав хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд “GoGo” цахим хуудасны контент координатор Д.Батцэцэг тэргүүлж, Emegteichuud.mn цахим хуудасны сэтгүүлч Г.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Мөн Өнөөдөр сонины сэтгүүлч Жамъяндоржийн Сувдмаа хүрэл медаль хүртсэн юм.