Арван жилийн дунд сургууль төгссөн хонхны баяраараа Ланд, Рэнж ровер, Лимузин түрээслэн хонхны баяраа хийж буй бичлэг цахим ертөнцөд цацагдсан билээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн зургийг улс төрийн зорилгоор ашиглаад эхэлчихэж.
Бүр тодруулбал, “Жинхэнэ миссүүд гэртээ байдаг” гэх фэйж хуудас эдгээр хүүхдүүдийн хонхны баяраа төгссөн зургийг авч тавьчихаад “Бид 11 дүгээр ангиа төгслөө. Бид Женкогоос боловсролоор илүү” хэмээн тарааж байна. Улстөрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа ч энэ бол арай ёс бус зүйл болж байна.
Ахлах сургуулиа төгсөөд, Их сургуулийн босгыг дөнгөж алхах гэж байгаа хүүхдүүдийг улс төрийн зорилгоор, балиар гүтгэлэг доромжлолдоо ашиглах хэрэг байна уу, МАН-ынхаан. Энэ фэйж хуудсыг хөтөлж буй хүн дандаа С.Ганбаатар, Х.Баттулга нарыг гүтгэж, доромжилж буй учраас хэн гэж нэр дэвшигчийн ард ажиллаж байгаа нь тодорхой байгаа юм. Тиймээс улс төрийн өчүүхэн явцуу зорилгодоо хүүхэд ашиглаж байгааг хянадаг газар байгаа гэж найдъя.
Бэлтэй аав ээжийхээ хөрөнгөөр Ланд хөлөглөн баяраа тэмдэглэлээ гээд тэндийг ингэж олон нийтийн сүлжээгээр доромжилж болохгүй санагдах юм. Тэр тусмаа сонгуулийн зорилготой хүүхдийг зураг ашиглаж байгаа, МАН-гаруудад хүлээх хариуцлага гэж баймаарсан. Үүнийг шалгаж хянадаг, торгодог газар байгаа биз ээ. МАН-аар нэр дэвшиж буй М.Энхболд та "боловсрол" гэсэн жижигхэн улс төр хийхээс илүүтэй бодлого ярьж өрсөлдөөч гэж уриалъя. Мянган их дээд сургууль төгслөө гээд ийм арчаагүй зүйлээр улс төр хийж суугаа бол тэр сайхан боловсролоор яах билээ.
яанаа