Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээ хийх тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг энэ сард ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд зохион байгуулна.
Мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг 09 дүгээр сарын 11-15-ныг хүртэл Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд бүртгэнэ.
Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:
- сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
- элсэлтийн анкет;
- иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
- мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
- сүүлийн нэг жилд авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
Бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд төлсөн баримт).
Холбогдох материалыг бүрдүүлэн заасан хугацаанд 09.00 цагаас 17.00 цагийн хооронд өөрийн биеэр бүртгүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партзаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 2 давхар, 206 тоот, утас: 51-263549, 51-263579
Цахим шуудан: unelgee.surgalt@nema.gov.mn