О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

Ихэнх эцэг эхчүүдийн хувьд  есдүгээр сард хүүхдээ цэцэрлэгт өгөх хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Цэцэрлэгт хамрагдах сугалаанд азгүйтсэн хүүхдүүд гэртээ үлдэхээс өөр аргагүй болдог нь амьдралын үнэн. Ийм асуудалтай хүүхэд эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд харах үйлчилгээбайдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж мэднэ. Энэ талаар тодруулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцсан юм.

-Хүүхэд харах үйлчилгээнд өнгөрсөн жил нийт хичнээн хүүхэд хамрагдсан бэ?Энэ жил хэдэн хүүхэд хамрагдаж байгаа вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 онд хоёр наснаас сургуулийн өмнөх боловсролд шилжих насны 5496 хүүхэд хамрагдсанаас 297 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. 2017 онд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хүүхдийн тооны хязгаарыг тогтоож, эхний хагас жилийн гүйцэтгэлээр тус үйлчилгээнд 5190 хүүхэд хамрагдсан. Үүнээс 193 хөгжлийн бэрхшээлтэй.

-Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдэд хичнээн төгрөгийг Засгийн газраас олгодог вэ?          

-Жил бүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хүүхдийн тооны хязгаарт багтааж зардлыг улсын төсөвт суулгадаг. Энэ жил хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нэг хүүхдэд олгох үйлчилгээний хувьсах зардлыг бүс нутаг, алслагдсан байдлыг харгалзан сар бүр 113369-113824 төгрөгийн хооронд байхаар Засгийн газраас тогтоосон байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд зардлыг хоёр хүүхдийн зардлаар тооцон олгож байгаа.

-Ямар шаардлага хангасан хүн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой вэ?Мөн ямар стандартыг баримтлах вэ?

-Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс 2-оос дээш насны хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон үлдэх, аливаа болзошгүй эрсдэлд өртөх зэрэг асуудал цөөнгүй байдаг. Иймд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хууль батлагдан хэрэгжиж байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн хуульд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл “...хүүхэдхарагчньбүрэндундболонтүүнээсдээшболовсролтой, хүүхэдхарахүйлчилгээнийтусгайсургалтадхамрагдажгэрчилгээавсан, баганасныхүүхэдтэйхарилцахаргазүйэзэмшсэн, халдвартболонсэтгэцийнөвчингүй, эрүүл, гэмтхэрэгтхолбогдожбайгаагүй, 18-аас 65 насныМонголУлсыниргэнбайна...” гэж хуулинд заасан.

Үйлчилгээний нэгжид тавих шаардлага, стандарт нь холбогдох хууль, журам, стандартаар зохицуулагдаж байна.  Тухайлбал өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр,гэрийн нөхцөлд зохион байгуулж болно. Эсвэлтусгайланбэлдсэнжижигбайшин, өрөөтасалгаандүйлажиллагааявуулжболно. Гэрийн нөхцөлд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол дулаан байх, зуухтай бол түүнийг тойруулан хамгаалалт тавьсан, мөн гал тогооны тусгай гэртэй, хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах амраах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх гэх мэт шаардлагуудыг тавьдаг.

-Хүүхэд харах үйлчилгээг өнөөдрийн байдлаар хэдэн иргэн явуулж байгаа вэ. Хүүхэд харагч нарыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 1025 хүүхэд харагч 426 үйлчилгээний нэгж ажлуулж байна. Хүүхэд харагч иргэдийн мэргэжил, боловсролын төвшин, хүүхэдтэй ажиллаж байсан туршлага харилцан адилгүй байгаа. Иймд хүүхэд харагч нарыг бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, хоол хүнсний илчлэг, орц, аюулгүй байдал, хадгалалт, хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулах арга зүй, хүүхдийн нийгэмшилт зэрэг олон чиглэлээр сургаж, чадавхижуулах шаардлагатай байдаг. Энэ хүрээнд агентлагын зүгээс аймаг, орон нутгийн салбар байгууллагуудад чиглэл хүргүүлж, хүүхэд харагч нарт мэргэжил арга зүйн сургалт, мэдээллийг тогтмол өгч, хамтран ажиллаж байна. Энэ жил манай агентлаг олон улсын байгууллагуудтай хамтран есөн дүүрэг, гурван аймагт хүүхэд харагч нарыг чадавхижуулах давтан сургалт зохион байгуулж, 551 хүүхэд харагчийг хамруулж, гэрчилгээ олгосон байгаа.

-Хүүхэд харах үйлчилгээнд ямар хяналт шалгалт тавьдаг вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандартын хэрэгжилтийг хангах, хүүхэд харагч нарт зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хоёр удаагийн хяналт шалгалт хийж, стандарт хангаагүй байранд үйлчилгээ эрхэлсэн, хүүхдийн тоо хэтрүүлсэн, хүүхэд харагч ёс зүйн алдаа гаргаж хүүхдийн эрхийг зөрчсөн зэрэг удаа дараагийн алдаа, зөрчил гаргасан 42 төвийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн хүүхэд харахүйлчилгэээрхлэгч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн мэдээллийн санг бий болгон сар бүр шинэчлэл хийж, шилжилт хөдөлгөөнийг бүртгэн улирал бүр СӨБ-д хамрагдаж байгаа хүүхдийн  мэдээллийн сантай тулгалт хийж давхардлыг шалгах ажлыг хийж байна.

-Хяналт шалгалтын үеэр ноцтой зөрчил гарсан уу?

-Одоогоор  тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой зөрчил гараагүй, илрээгүй  байгаа хэдий ч хүүхэд харагч нарын мэргэжил,боловсролын түвшин, хүүхэдтэй ажилласан туршлага хангалтгүй байгаагаас хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа орхигдож байна.Мөн үйлчилгээ эрхэлж буй иргэн стандартын шаардлага хангаагүй байр талбайд үйлчилгээ эрхэлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадахгүй хэвээр байна. Нийслэлд хүн амын нягтаршил, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдагтай холбоотойгоор  тус хуулийн есдүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн эцэг эх асран хамгаалагчийн хүсэлт, өргөдөл цуглуулан зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг хяналт ,шалгалтаар илрүүлж, үйл ажиллагааг зогсоолоо. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар үйлчилгээ эрхэлж буй иргэний үйл ажиллагаанд эцэг, эх асран хамгаалагч байнгын хяналт тавьж, оролцохоор зохицуулагдсан. Бага насны хүүхдийн суурь хэрэгцээ нь чанартай хоол хүнсээрхангагдах явдал байдаг. Мөн хүүхдийн хөгжлийн гол нас болох 4-5 настай хүүхдийн хөгжлийн асуудалд эцэг эхчүүд ихээхэн анхаарах шаардлагатай. Гэвч эцэг эхийн хяналт, оролцоо сул, бага насны хүүхдээ өдөрт юу сурч, юу идэж, ямар орчинд үйлчилгээ авч байгаад анхаарал бага хандуулж байна. Нөгөөтэйгүүр  хүүхэд харах үйлчилгээний нэгж ажлуулж байгаа иргэн зөвшөөрөл авсан, үйлчилгээний орчноо стандартын дагуу бэлдсэн эсэхэд эцэг эхчүүд анхаарч, хяналт тавьж, хүүхдийн эрх зөрчигдсөнийг  мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандах, харъяа орон нутгийн Засаг дарга, хамтарсан багт заавал мэдээллэх шаардлагатай.

-Хүүхэд харах үйлчилгээний эрхлэх эрхийг хэн олгох вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “тухайн байранд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг үндэслэн харъяа аймаг, сум, дүүргийн Засаг дарга олгодог. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтоодог журамтай. Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “... Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна...” гэж заасан байгаа.