“Ханжөү 2022” Азийн XIX наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан юм. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой оноолт таарч, түүнийг цэвэр ялснаар ийнхүү Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд аваргын төлөө хүч үзэхээр боллоо.