Үерийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.