“Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм.
Манай тамирчин 2018 оны Жакартагийн Азийн Наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн дараа ийнхүү медалийн өнгөө өөрчилж байна.
Сонирхуулахад, Б.Чинзориг Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй 3 дахь алтан медальтан боллоо.