Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Хууль хяналтын байгуулагынхан Сайншанд хотын 15 аж ахуйн теле камерыг судалж тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн чиглэлийг тогтоож Өмнөговь аймгийн нутгаас олсон бөгөөд уг сэжигтэн охины амь насыг бүрэлгэсэн хэмээсэн болов ч удалгүй мэдүүлгээ өөрчилсөн аж.
Аймгийн Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр тухайн сэжигтэн жолоодож явсан машиныхаа улсын дугаарыг өөрчилсөн төдийгүй машины өнгийг өөрчилж будсан байж болзошгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас Дорноговь аймгийн Мандах сумруу нисдэг тэрэг гаргаж эрлийг үргэлжүүлэхээр болжээ. Аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.
Эх сурвалж: montsame.mn