Замын-Үүд-Шаргын-Овоо чиглэлийн 14 км хос замын төслийн барилга угсралтын ажил 100 хувь дуусаж, тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.
Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр замын барилгын ажлыг дуусгаад байна. Тус төмөр зам нь Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг юм.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой юм. ЗТХЯ-наас мэдээлснээр :
- Гашуунсухайт-Ганцмод боомтын 19 км төмөр замыг ирэх оны эхний улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлж, Тавантолгой-Цогтцэций өртөөг энэ оны 4 дүгээр улиралд багтаан төмөр замаар холбоно.
- Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын концесс эзэмшигчээр “Ийст корридор рэйлрөүд” ХХК,
- Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн 1255 км төмөр замын концесс эзэмшигчээр “Эссенз саплайз” ХХК тус тус шалгарч, концессын гэрээ байгуулахаар ажиллаж байна.
- Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг мэдээллээ.