Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Тодруулбал, А-80 авто бензин 20, АИ-92 авто бензин 23, АИ-95 авто бензин 15, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Үлдэгдлийн хэмжээгээр нь авч үзвэл,
- А-80 авто бензин 3375 тонн
- АИ-92 авто бензин 28541 тонн
- АИ-95 авто бензин 2005 тонн
- Дизель түлш 58824 тонн үлдэгдэлтэй байна.
Бүсчилбэл Баруун бүс 8907 тонн, Хангайн бүс 4875 тонн, Төвийн бүс 22810 тонн, Зүүн бүс 4542 тонн шатахууны нөөцтэй байгаа аж.