Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 25-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Тэдний мэдээлснээр өнөөдөр Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж. Салхины хурд 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүйтрэх бол энэ сарын 21-нээс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Харин Улаанбаатарт ойрын 10 хоногтоо хур тунадас орохгүй бөгөөд маргаашаас өдөртөө 8-13 хэм дулаан байх төлөв гарчээ. Өөрөөр хэлбэл, ойрын өдрүүдэд нийслэл хотод цаг агаар тогтуун байна гэсэн үг.