Тариалсан үр тарианыхаа 60 гаруй хувийг хурааж аваад байна

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн байдлаар тариалсан үр тарианыхаа 60.5 хувийг хурааж аваад байна.

Тухайлбал, 195.8 мянган га талбайгаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай хураан авлаа. Мөн 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Ингэснээр тариалсан төмснийхөө 91.2, хүнсний ногооны 79.6, тэжээлийн 51.4 хувийг харааж авсан бөгөөд ургац хураалт үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.