Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ.
Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгахНийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.