Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдал, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг асуудлыг хэлэлцэж буй.
Нийт 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.