Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй “Naadam night-2023” арга хэмжээ амжилттай боллоо.
Итали, Испани, Польш, Чех, Хятад, Солонгос, Франц зэрэг 10 гаруй орны 250 гаруй жуулчин бусад хүндтэй зочид, төлөөлөгчид энэ удаагийн наадмыг үзэж сонирхлоо.
Хөтөлбөр “Үндэсний урлагийн тоглолт”, “Задгай талбайн арга хэмжээ” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд өв соёл зан заншил харуулах үзүүлбэрүүдийн зэрэгцээ уламжлалт идээ шүүс, зоог бэлтгэснээрээ онцлог байв.
Naadam Night арга хэмжээг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдад үндэсний өв соёлыг таниулах, хоол болон ахуй, зан заншлаа сурталчлах зорилготой зохион байгуулдаг.
Энэ жил Монголд зочлох жилийн хүрээнд БОАЖЯ-ны харья Аялал жуулчлалын хөгжлийн төв, урлаг соёлын байгууллагуудтай хамтран Скай ресорт цогцолборын Хүн театрт зохион байгууллаа.