Nas Daily-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Nuseir Yassin МОНГОЛ ОРОНД ИРЛЭЭ

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар ирж байгаа юм.

“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая, сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна.