Өвлийн аялал жуулчлалыг дэмжин ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, 2023 онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа.