Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээг баталгаажуулах Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний олон улсын экспертүүд, ДЭМБ-ын мэргэжилтнүүд ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагч байгууллагын төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Онцгой байдлын байгуулагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ковид-19 халдварын үеийн шуурхай штабын талаар танилцуулсан юм.
ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог. Монгол Улсын хувьдтус дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан хоёр дахь үнэлгээг хийх хүсэлтийг ДЭМБ-д энэ оны дөрөвдүгээр сард илгээж, наймдугаар сард ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, хөндлөнгийн хамтарсан үнэлгээг энэ сарын 24-нийг хүртэл зохион байгуулж байна.
Энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь ДЭМБ-ын ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу шинэчлэн баталсан гурав дахь удаагийн аргачлалын дагуу хийж байгаа гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.