Г.Занданшатар: УИХ-ын гишүүд Та бүхэн сонгуулийн тойргийн асуудалд “БИД НЭГ МОНГОЛ” гэх үгийг санаж, ул суурьтай хандахыг хүсье

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулиндаа нэгдмэл улс гэж заасныг сануулж, аливаа хуваагдлаас зайлсхийж уг асуудалд ул суурьтай хандахыг уриаллаа.