НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8 буюу маргааш даваа гарагийн 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас мэдэгдэж байна.
2023 оны дөрөвдүгээр улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
Тодруулбал, 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.
НӨАТ-ын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай.