Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас ХОЙШЛУУЛЖ байна

УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас ХОЙШЛУУЛЖ байна. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж УИХ-д 156 албан бичиг, олон мянган хүний гарын үсэгтэй санал ирсэн" гэлээ.

Мөн "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн тухай хуулиудтай уялдуулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн зарчмын санал ирсэн байгаа" гэлээ.