Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хот байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Нийт 30 асуудал товд багтжээ.